Нийгэм

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томиллоо3 минут 47 секундын өмнө

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлдэг. Тэгвэл нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томиллоо

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ЖАЙКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа21 минут 24 секундын өмнө

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрчим хүчний салбар хариуцсан төлөөлөгч Шида Косүке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэр болон тулгамдаад байгаа асуудлын талаар ярилцаж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, судалгаа, цаашдын ажлын талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжил сул, нийслэл хотод хүн ам хэт төвлөрч байгаагаас шалтгаалан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж, хотын агаар, ус, хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг олон асуудал тулгарч байна

Тусгай замын автобус төслийн урьдчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна5 цаг 23 минутын өмнө

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл тусгай замын автобус /BRT/ төслийг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар уг төслийн урьдчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтийг авах судалгааны ажил үргэлжилж байна

Дөрөвдүгээр сарын цаг агаарын төлөв5 цаг 26 минутын өмнө

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр сарын эхний долоо хоногт ерөнхийдөө хоног хоорондын өөрчлөлт багатай, температурын хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, салхины хурд харьцангуй их байх магадлалтай байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр нийт нутгаар харьцангуй дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын тогтворгүй өдрүүд үргэлжилнэ. Энэ сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр салхи ихтэй хуурай үеүд үргэлжлэн ажиглагдах тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулахын зэрэгцээ агаар мандал дахь нарийн ширхэглэгт тоос тоосонцорын агууламж нэмэгдэх тул нийт иргэд эрүүл мэнддээ онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөж байна.  Баруун аймгуудын нутгаар

Менингоккокт халдвараар өвчилсөн 5 настай хүү нас баржээ5 цаг 31 минутын өмнө

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдэж, хүүхэд нас барсан байна. Тодруулбал, 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр таван настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын эрүүл мэндийн төвд иржээ

Улаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгууллаа6 цаг 41 минутын өмнө

Их багтаамжийн нийтийн тээвэр Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа “Crossrail international” компани ажиллаж байна. Тус компани Улаанбаатар метро төсөлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад дэмжлэг болох зорилгоор тендерийн баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаанд зөвлөж, хяналт тавьж ажиллаж байна

Шар өвс, хог хаягдлыг шатаахгүй байхыг анхааруулж байна7 цаг 33 минутын өмнө

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж, иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг

ЦЕГ: Боловсролын сайдыг цохисон гэх гомдлыг шалгаж байна7 цаг 37 минутын өмнө

Төрийн ордонд өчигдөр буюу /2025-03-27/-ны өдөр Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар маргалдсаны улмаас зодолдсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас уг мэдээлэл үнэн болохыг баталлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Монгол Улсын Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 15.00 цагийн орчимд хүлээн авсан

ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ3 сар 27. 17:25

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих юм. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэд станцын орчим үнсэн сангийн 20 га газар эзэмших эрхийг шийдвэрлэсэн бөгөөд төслийн бэлтгэл ажлыг хангаж байна

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол 104 байна3 сар 27. 17:22

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдол 98, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 61,  эдгэрсэн 32, Сэжигтэй тохиолдол 104, хавьтал 7220 байна. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм

Гал түймрийн аюулаас сэргийлэх шалгалтыг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүллээ3 сар 27. 17:17

Нийслэлийн ойн сан бүхий газар нь түймрийн эрсдэлийн зэргээр хоёрдугаар бүс “Аюултай” гэсэн ангилалд багтдаг. Нийслэлийн ногоон бүс, зуслан орчимд иргэдийн анхаарал, сонор сэрэмж алдсан санамсар болгоомжгүй үйлдлээс болж өнгөрсөн онд өнжмөл өвсний түймэр 83 бүртгэгдэж, айл өрхийн эд хөрөнгө, байшин сууц шатаж иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд зарим тохиолдолд түймрийн улмаас иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учрах ноцтой үр дагавар үүсдэг. Улсын онцгой комисс, БОУАӨЯ-ны сайд болон нийслэлийн Онцгой комиссын албан даалгавар, тушаалын дагуу гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газруудтай хамтран нийслэлийн Байгаль орчны газрын даргын баталсан эргүүл, хяналт шалгалтыг дөрвөн чиглэлд энэ сарын 20-ны өдрөөс хуваарийн дагуу явуулж байна. Ойн тухай хуульд “Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хамааруулдаг

Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна3 сар 27. 15:17

Улаанбаатар хотын 2025-2028 оны хооронд хэрэгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Урьдчилсан байдлаар дөрвөөс зургаан эгнээ бүхий 50 гаруй км урт үргэлжлэх Шинэ тойрог авто замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барина

Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, орц гарцыг чөлөөлж байна3 сар 27. 13:23

Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг ГУББГ-аас буулгаж, орц гарцыг чөлөөлж байна. Энэ талаар ГУББГ-ын Лаг талбайн техникч Ц.Батбаатар “Зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц, гарцаас үүдэн голын сувагчлалд өөрчлөлт орж, шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна. Энэ мэт зөвшөөрөлгүй газар барилга байгууламж барьснаар голын сувагчлалын зарцуулалт багасаж, зуны улиралд айл өрх болон аж ахуйн нэгжүүд үерийн эрсдэлд өртөх магадлал ихэсдэг

Туулын хурдны зам төслийн хүрээнд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар барина3 сар 27. 10:59

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Уг хурдны зам  нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ

Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгож бууруулах цахим өргөдөл гаргажээ3 сар 27. 10:27

D өргөдөл сайтад иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах өргөдөл гарсан байна. Тус өргөдөл нь нэг сарын хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжлэх аж

Нийслэлд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн инженер техник, ХАА-ны ажилтнууд тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ3 сар 27. 10:23

Нийслэлийн Хяналт шалгалтын газар нь жилд 4000 орчим хяналт шалгалтыг зохион байгуулдаг бөгөөд 7500 гаруй зөрчил дутагдлыг илрүүлж, зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авч ажилладаг. Тиймээс тус газраас барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд ослоос урьдчилан сэргийлэх, техникийн аюулгүй ажиллагааг хангуулах, туршлага судлах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

Шинэ мэдээ

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томиллоо3 минут 47 секундын өмнөМьянмарт газар хөдөлсөнтэй холбогдуулж ЭСЯ-наас зөвлөмж гаргажээ9 минут 51 секундын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцууллаа15 минут 38 секундын өмнөЭрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа19 минут 12 секундын өмнөНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ЖАЙКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа21 минут 24 секундын өмнөУул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ53 минут 17 секундын өмнөТусгай замын автобус төслийн урьдчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна5 цаг 23 минутын өмнөДөрөвдүгээр сарын цаг агаарын төлөв5 цаг 26 минутын өмнөМенингоккокт халдвараар өвчилсөн 5 настай хүү нас баржээ5 цаг 31 минутын өмнөУлаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгууллаа6 цаг 41 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглолоо6 цаг 44 минутын өмнөНийтийн тээврийн 1131 автобус иргэдэд үйлчилж байна6 цаг 51 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 28-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 54 минутын өмнөШар өвс, хог хаягдлыг шатаахгүй байхыг анхааруулж байна7 цаг 33 минутын өмнөЦЕГ: Боловсролын сайдыг цохисон гэх гомдлыг шалгаж байна7 цаг 37 минутын өмнөЦаг агаар : Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн8 цаг 32 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ3 сар 27. 19:37Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо3 сар 27. 17:30ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ3 сар 27. 17:25ХӨСҮТ: Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол 104 байна3 сар 27. 17:22Гал түймрийн аюулаас сэргийлэх шалгалтыг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүллээ3 сар 27. 17:17Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна3 сар 27. 15:17Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа3 сар 27. 15:06Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, орц гарцыг чөлөөлж байна3 сар 27. 13:23Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн үлдэгдэл олджээ3 сар 27. 13:17Туулын хурдны зам төслийн хүрээнд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар барина3 сар 27. 10:59Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгож бууруулах цахим өргөдөл гаргажээ3 сар 27. 10:27Нийслэлд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн инженер техник, ХАА-ны ажилтнууд тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ3 сар 27. 10:23УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 27-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 27. 10:21Улаанбаатар хотод орчин үеийн жишиг номын сан барих ажлыг эхлүүллээ3 сар 27. 9:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.