Баянгол дүүргийн Засаг дарга, төлөөлөгчдөө дагуулж дахин БНСУ-д “зугаалж” явна


Баянгол дүүргийн Засаг дарга хийгээд нэр бүхий төлөөлөгчид БНСУ-д албан ажил нэртэй аялж зугаалж яваа талаар эх сурвалж мэдээллээ.

Байсхийгээд л тус улсыг зорьдог Баянгол дүүргийн удирдлагуудтай холбоотой “зугаалга” өмнө нь нэг биш удаа дэлгэгдэж байсан ч тэгсхийгээд өнгөрсөн. Гэсэн хэдий ч төсвийн хэмнэлт, хаа хаанаа бүсээ чангалж байгаа энэ үед Баянгол дүүргийн удирдлага, төлөөлөгчид өөр хоорондоо хэлэлцэн тохирч аялал, зугаалгыг “Secret” түвшинд зохион байгуулсаар байна. Хөндлөнгөөс харахад бараг л улирал тутамд явагдаж байгаа тэдний хэлдгээр  "БНСУ дахь албан томилолт" төсвийн мөнгийг хий дэмий үрэн таран хийж байгаа болов уу гэсэн хардлагыг төрүүлж байна. 

УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн, олноо “Оргил”-ын гэх тодотголтой Ж.Ганбаатарыг томилоод хэсэг хугацаа үдэж байна. Дарга тушаал ахисан бол цэргүүд шагналаа хүртэх нь ойлгомжтой гэдэг шиг түүнийг албан тушаалд суугаад удаа ч үгүй хэд хэдэн "гарынх нь хүн" БНСУ-аар аялж яваад ирсэн. Энэ үед мөн л албан томилолт, ажлын уулзалт нэртэй БГД-ийн өнөөгийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тэргүүтэй хүмүүс “зугаалж” явсан нь тухайн үед дэлгэгдсэн.

 Мэдээж аль ч дүүргийн дарга нар албан айлчлал хэмээж гадагшаа, дотогшоо явж болно. Гэхдээ дагаж яваа хүмүүсийг нь харахад л айлчлал биш "зугаалга" гэж хэлэхүйц байгаа юм. Эсвэл нэг даргыг нэжгээд хүн дагаж явах журамтай байдаг юм уу?.

Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг ард иргэд ковидоос хойшх хямралаасаа гарч чадаагүй байхад зарим нэг нь бялуугаа хувааж, бөөн бөөнөөрөө зугаалж явах нь хэр зохимжтой вэ. 

Ер нь төрийн хэмнэлтийн хууль, төсвийн ил тод байдлыг ярьж байгаа өнөөгийн Засгийн газар хуулийг чангаруулж, гадны айлчлал, томилолт, албан ажил, сургалт нэрийдэлтэй хурган дарга нарын "томилолтод” хяналт тавьж,  гадагшаа "зугаалганд" хэдэн төгрөгийн төсөв урсаж байгааг ил тод зарламаар юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
1000 АХМАДАД ТӨВ АЙМГИЙН МАН-ЫН ХОРОО ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ЗОЛГОЛТ ХИЙЛЭЭ Өчигдөр
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУ… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл … 2025/03/01
“Чингис хаан” музейд Их хааны алтан хөшөөг заллаа 2025/03/01
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.… 2025/02/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гарду… 2025/02/06
"Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаанд 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролц… 2025/02/04
МОНГОЛ УЛС “ENVISION” КОМПАНИТАЙ ХАМТРАН 500 МВТ ЭРЧИМ ХҮЧНИЙ БАТАРЕЙ … 2025/02/04
Ирэх сарын 1-нээс автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлөх тогтоол хэрэг… 2025/01/29
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эх… 2025/01/29
АДУУН СОЁЛЫГ ДАГАЛДАЖ ЯРИГДАХ ТӨРД ДУУЛГАХ ГУРВАН АСУУДАЛ 2025/01/28
Озеки Хоошёорюү С.Бямбасүрэн Хацү башёд түрүүлж, Японы эзэн хааны цомы… 2025/01/27
ТАМХИНААС ШАЛТГААЛСАН ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭЖ БАЙНА 2025/01/27
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодло… 2025/01/27
АДУУНЫ СОЁЛОО АЛДАХ УУ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНД БОЛГОХ УУ? 2025/01/27
Ардчилсан Монгол Улсад адуучин залууст үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийл… 2025/01/26
Морин уралдаанаа мэргэжлийн, спортын байлгах талаар ярих цаг нь болжээ 2025/01/25
Өвлийн морин уралдаанаар Хятадад 11 сая жуулчин татаж, 23 тэрбум юань … 2025/01/25
АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 2025/01/21
Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн даруйдаа олон зарлигт гарын… 2025/01/21