Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүллээ


3-р сарын 22
15 цаг 28 минут

         Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Нийслэлийн холбогдох 10 гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан хяналт шалгалт зохион байгуулж байгаа юм.

Энэ удаад хяналт шалгалтын багийнхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг нь нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага олонтой. Тэдгээр байгууллагад хяналт шалгалт хийж, Баянзүрх дүүрэгт гэхэд нийт 500 гаруй зөрчлийг илрүүлээд байна. Шалгалтаар гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй зөрчлүүд нийтлэг илэрчээ.

“Байгууллагууд нэгдсэн байдлаар хаягжилтаа засах хэрэгтэй байна”

БЗД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан:

-Энэ шалгалтаар ААН-үүд гадна тохижилт, барилга байгууламжийн стандарт мөрдөөгүй буюу үүн дотроо хашаа, хайсыг буруу барьж байрлуулах зөрчил нийтлэг илэрч байна. Жишээ нь, өөрийн өмчийн газраас илүү гаргаж хашаа барих, стандарт хангаагүй хашаа барих, гадна хаягийн зөрчил түгээмэл илэрлээ. Хяналт шалгалтын мэргэжлийн байгууллагууд шалгалтыг гүйцэтгэж байгаа учир зөрчлийг газар дээр нь шийдэж, арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, зөвлөмж өгч ажиллаж байна. Худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүд холбогдох стандартаа заавал мөрдөх үүрэгтэй. Нийтлэг илэрч байгаа зөрчил хаягийн байгууламжтай холбоотой асуудалд хот байгуулалтын стандартыг мөдрөх ёстой. Шалгалтын дараа ААН-үүдтэй хамтран ажиллаж, нэгдсэн байдлаар хаягжилтыг шийдэх боломжтой.

“Зөрчил арилгаагүй ААН-ийг албадан буулгах хүртэл арга хэмжээ авна”

НХШГ-ын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяа:

-Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. ААН-ийн 70 хувь нь стандартын шаардлага мөрддөггүй. Ихэнх зөрчлийг гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй зөрчил эзэлж байна. Тиймээс бид 2022 онд батлагдсан гадна хаягт дагаж мөрдөх хотын стандартын шаардлага, зөвлөмжүүдийг аж ахуйн нэгжүүдэд хүргэн ажиллаж байна. Тус стандартад гадна хаягийн байгууламжийг тухайн барилгын гадна фасадны 20 хувиас хэтрэхгүй, нэг орон зайд жигд хэмжээтэйгээр байршуулна гэж заасан төдийгүй хамгийн гол шаардлага нь гадна хаягийг Монгол хэлээр бичиж байршуулна гэж тусгасан байдаг. Бид эхний ээлжид тухайн иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлж байгаа бөгөөд өгсөн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан буулгах хүртэл арга хэмжээг авч ажиллана.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тусгай замын автобус төслийн урьдчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна3 цаг 23 минутын өмнөДөрөвдүгээр сарын цаг агаарын төлөв3 цаг 25 минутын өмнөМенингоккокт халдвараар өвчилсөн 5 настай хүү нас баржээ3 цаг 30 минутын өмнөУлаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгууллаа4 цаг 40 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглолоо4 цаг 43 минутын өмнөНийтийн тээврийн 1131 автобус иргэдэд үйлчилж байна4 цаг 50 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 28-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 53 минутын өмнөШар өвс, хог хаягдлыг шатаахгүй байхыг анхааруулж байна5 цаг 32 минутын өмнөЦЕГ: Боловсролын сайдыг цохисон гэх гомдлыг шалгаж байна5 цаг 36 минутын өмнөЦаг агаар : Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн6 цаг 31 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ3 сар 27. 19:37Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо3 сар 27. 17:30ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ3 сар 27. 17:25ХӨСҮТ: Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол 104 байна3 сар 27. 17:22Гал түймрийн аюулаас сэргийлэх шалгалтыг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүллээ3 сар 27. 17:17Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна3 сар 27. 15:17Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа3 сар 27. 15:06Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, орц гарцыг чөлөөлж байна3 сар 27. 13:23Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн үлдэгдэл олджээ3 сар 27. 13:17Туулын хурдны зам төслийн хүрээнд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар барина3 сар 27. 10:59Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгож бууруулах цахим өргөдөл гаргажээ3 сар 27. 10:27Нийслэлд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн инженер техник, ХАА-ны ажилтнууд тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ3 сар 27. 10:23УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 27-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 27. 10:21Улаанбаатар хотод орчин үеийн жишиг номын сан барих ажлыг эхлүүллээ3 сар 27. 9:10АБГББХ:Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив3 сар 27. 9:07Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио 16 цагт дуугарна3 сар 27. 9:03Цаг агаар : Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн3 сар 27. 8:52“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 сар 26. 15:28Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 26. 15:24ЭМД-тай холбоотой авлигыг харсан, мэдсэн бол 1800-1363 утсанд мэдэгдээрэй3 сар 26. 15:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.